АНУ-д түлш нийлүүлэхийн тулд Орос экспортын квотоо шинэчилнэ
Орос улс дизель түлшний экспортын хоригоо он дуустал сунгахын зэрэгцээ АНУ-д нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зарим компанид квотоор түлш экспортлох зөвшөөрөл олгохоор болжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нар энэ сарын эхээр утсаар ярилцсаны дараа Москва, Вашингтон хоёр дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрсэн билээ.
Мягмар гарагт шадар сайд Александр Новак мэдэгдэхдээ Оросын дизель түлшийг тээвэрлэсэн гурван танкер хэдийнээ замд гарсан бөгөөд дөрөв дэх нь аравдугаар сарын 28-нд хөдлөх төлөвтэй байгааг баталсан байна.
Одоо мөрдөгдөж буй дизель түлшний экспортын хоригийн хүрээнд Оросын засгийн газар квотын тогтолцоогоор дамжуулан хязгаарлагдмал хэмжээгээр экспортлохыг зөвшөөрч байгаа юм.
Дизель түлшний экспортын одоогийн хориг аравдугаар сарын 31-ний өдөр дуусах хугацаатай байгаа.
Тэгвэл албаны эх сурвалжуудын мэдээлснээр Оросын засгийн газар хоригийн хугацааг он дуустал сунгаж, экспортлогч компаниудыг квотын системийг шинэчлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Энэ нь АНУ-д дизель түлш нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилготой арга хэмжээ юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ