Хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг тооцож, авто зам ашигласны төлбөрийг хөнгөлнө

img

 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын улмаас замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийг тооцож, дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх санал дэмжигдлээ.

Одоогийн зохицуулалтаар иргэд авто зам ашигласны төлбөрийг бүтэн жилээр төлдөг. Гэвч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тохиолдол гардаг. Иймээс долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад үед хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан өдрийн тоотой уялдуулан дараа жилийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр санал боловсруулжээ.

Түүнчлэн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр зохицуулалтын үеэр 14 хоног хөдөлгөөнд оролцож чадаагүй тээврийн хэрэгслүүдийг хөнгөлөлтөд хамруулах саналыг мөн дэмжсэн байна.

Харин 2026 онд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрөөс нийт 240 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний есөн сарын байдлаар 204 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Уг саналыг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөнд оролцох эрх нь түр хугацаагаар хязгаарлагдсан иргэдийн төлсөн төлбөрийг бодит ашиглалтын хугацаатай нь уялдуулах боломж бүрдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CYBERNOX GREYHAT SECURITY:
CYBERNOX GREYHAT SECURITY Digital Asset Recovery & Cybersecurity Assistance At CYBERNOX GREYHAT SECURITY, we assist victims of scams, fraud, and theft in investigating and attempting to recover lost or stolen assets. Our areas of assistance include: Cryptocurrency and digital asset tracing. Recovery assistance for lost or stolen mobile phones. Assistance with stolen or missing vehicles, including cars. Investigation of missing or stolen electronic devices. Digital fraud investigation and evidence collection. Our Commitment We do our best to assist every client using appropriate investigative methods. However, recovery is never guaranteed, as every case is different. Where evidence of suspected criminal activity is identified, we support appropriate reporting and cooperation with relevant law enforcement authorities. Any recovered property or assets should be handled and handed over through lawful procedures. Your security matters. We encourage victims to document incidents, preserve evidence, and report suspected crimes to the appropriate authorities. Visit our official website : https://cybernoxsecurity.com
2026-11-05