Трамп: Америкчууд надаас залхсан бол Израилийн Ерөнхий сайд болж болно

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн өдөр “Хэрэв америкчууд надаас залхсан бол би Израиль руу явж, Ерөнхий сайд нь болно” хэмээн хошигножээ.

Тэрбээр “Fox News”-д ярилцлага өгөхдөө АНУ-аас Израильд үзүүлдэг санхүүгийн тусламжийг танах эсэх тухай асуултад хариулахдаа ийм мэдэгдэл хийсэн байна.

Трамп “Израильд миний дэмжлэг 99 хувьтай. Хэрэв америкчууд надаас залхсан бол Израиль руу явж, Ерөнхий сайд нь болж болно. Миний дэмжлэг түүхэн дэх хэнээс ч өндөр” гэж ярьжээ.

Түүний энэ хошигнолд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. Тухайлбал, нэгэн хэрэглэгч “Америкчууд таныг аль хэдийн залхсан байх. Гэхдээ израильчууд ч бас Бибигээс залхаж байгаа” хэмээн бичжээ.

Трампын Израиль дахь дэмжлэгийн тухай мэдэгдлийг Еврей ард түмний бодлогын хүрээлэнгийн судалгааны зарим үзүүлэлт дагаж байна. Тус судалгаагаар израильчуудын 73 хувь нь Трампыг АНУ-ын бусад ерөнхийлөгчөөс илүү Израилийн ашиг сонирхолд нийцсэн удирдагч гэж үзсэн бол 54 хувь нь түүнийг Израилийн асуудалд хамгийн нааштай хандсан АНУ-ын ерөнхийлөгч гэж хариулжээ.

Трамп өнгөрсөн тавдугаар сард ч мөн израильчуудын дэмжлэг 99 хувьд хүрсэн гэж мэдэгдэж, Израилийн Ерөнхий сайд болж болох тухай хошигнож байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ