ПОЛЬШИД ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ГАРЧ, НИЙТ ЕСӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Польшийн Краков хотод 24 настай этгээд цэргийн хувцас, дуулга өмсөж, автомат буугаар зэвсэглэн хотын төв талбайд автомашинаар нэвтэрч, иргэд рүү гал нээжээ.
Халдлагын үеэр зургаан хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Мөн сэжигтний гэрээс түүний 53 настай эцэг, 52 настай эх, 21 настай эгчийн цогцос олдсон байна.
Ингэснээр уг хэрэгтэй холбоотойгоор нийт есөн хүн амиа алдсан бөгөөд гэр бүлийн гурван гишүүний амь нас хэзээ, ямар нөхцөлд хохирсныг мөрдөн шалгаж байна.
Халдлагыг таслан зогсоох ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагч Якуб Кулик биедээ гурван удаа бууны шарх авч, хүнд шархадсан ч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэжээ.
Тэрээр халдлага бүрэн зогсож, иргэдийн аюулгүй байдлыг хангасны дараа хамгаалалтын хантаазаа тайлж, улмаар ухаан алдсан байна.
Түүний үйлдлийг халдлагын үеэр иргэдийн амь насыг хамгаалахын төлөө ажилласан зоригтой үйлдэл хэмээн олон нийт онцолж байна.
Энэхүү хэрэг Польшийн олон нийтийг цочирдуулсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Карол Навроцки арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.
Одоогоор уг хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ