АВСТРАЛИД ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ БУРУУТГАГДАН БАРИВЧЛАГДСАН МОНГОЛ ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
Өнгөрсөн зургаадугаар сард Австралийн Сидней хотод DiDi таксины жолоочоор ажиллаж байсан 50 настай Монгол Улсын иргэн А-г 17 настай австрали охиныг хулгайлсан буюу хууль бусаар саатуулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн баривчилж байв.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 5-нд Сидней хотын орон нутгийн шүүхэд болж, Монгол Улсын иргэнийг уг хэрэгт холбоогүй болохыг тогтоон, цагаатгах шийдвэр гаргажээ.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр зургаан сарын турш ажилласан байна.
Иргэн А гэр бүлийн хамт арваннэгдүгээр сарын 9-нд Канберра хотод хүрэлцэн ирж, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд талархал илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ