СИБИРИЙН 2,800 ЖИЛИЙН НАСТАЙ ХААНЫ БУЛШНААС 1,000 ГАРУЙ УРГАМЛЫН ҮР ОЛДЖЭЭ
ОХУ-ын өмнөд Сибирийн Тувагийн Бүгд Найрамдах Улсад орших 2,800 орчим жилийн настай Скифийн язгууртны булшнаас 1,000 гаруй олсны ургамлын үр олджээ.
Археологичид уг олдворыг судлах явцдаа булшнаас хадгалагдан үлдсэн хүний үсэнд ургамлын сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой химийн ул мөр байгааг илрүүлсэн байна.
Судлаачдын үзэж буйгаар тухайн үеийн Скифүүд уг ургамлыг оршуулгын зан үйлтэй холбогдуулан хэрэглэдэг байсан байж болзошгүй аж.
Мөн булшнаас олон арван адууны тахилгын ул мөр илэрсэн нь эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн талаар шинэ мэдээлэл өгчээ.
Энэхүү судалгаа нь хүн төрөлхтөн 2,800 жилийн өмнө олсны ургамлыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор хэрэглэж байсныг нотлох хамгийн эртний шууд археологийн баримт болж байна.
Сонирхолтой нь үрнүүд олдсон ч тухайн хүмүүс яг ямар аргаар хэрэглэж байсныг эрдэмтэд одоогоор тогтоогоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ