БОЛГАРТ ӨТГӨН МАНАНГИЙН УЛМААС ОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ОСОЛДОЖ, 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Өчигдөр Болгар улсын зүүн өмнөд хэсэг Ямбол хотын ойролцоох "Тракия" хурдны зам дээр олон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарч, дор хаяж 11 хүн амиа алдаж, 48 хүн гэмтэж бэртжээ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний зарим нь хүнд гэмтэл авсан бол, зарим нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, ослын газрын тал орчим хэсгийг цэвэрлээд байгаа ч хамгийн хүнд хэцүү ажил буюу хоорондоо овоорон мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн дундуур нэвтэрч, тэдгээрийг зайлуулахад хүндрэлтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ