КОНЦЕРТЫН ҮЕЭР ЕСӨН ХҮН БУУДУУЛЖ, ШАРХАДЖЭЭ

img

 

АНУ-ын Калифорни мужийн Туларе тойргийн Стратмор хотод арваннэгдүгээр сарын 21-ний орой хувийн концертын үеэр зэвсэгт этгээдүүд гал нээж, есөн хүнийг буудан шархдуулжээ.

Тухайн үед концертод 150 орчим хүн оролцож байсан бөгөөд шархадсан хүмүүсийн нэг нь 26 настай эрэгтэй, цээжиндээ буудуулж биеийн байдал нь хүнд байна. Мөн 19, 22 настай хоёр хүн мэс засалд орсон бол зургаан хүн хөнгөн шархаджээ.

Цагдаагийн байгууллага уг халдлага бүлэглэлийн хоорондын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч сэжигтнүүдийг хараахан баривчлаагүй байна. Одоогоор олон нийтэд шууд аюул учрах нөхцөлгүй гэж мэдээлжээ.

Энэ хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Associated Press

СЭТГЭГДЭЛ БИЧИХ