“СОЛОНГО-1, 2” ТӨСЛИЙН БҮРТГЭЛ 12 ДУГААР САРД ЭХЭЛЖ, ОНООС ӨМНӨ АЙЛУУДЫГ ОРУУЛНА

img

 

Улаанбаатар хотод хэрэгжиж буй “Солонго-1, 2” түрээслээд өмчлөх орон сууцны төслийн бүртгэлийг ирэх арванхоёрдугаар сард эхлүүлж, 2026 он дуусахаас өмнө иргэдийг орон сууцанд нь оруулж эхэлнэ гэж Э.Бат-Амгалан мэдээллээ.

Тус төсөл нь бага, дунд орлоготой, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн иргэдэд чиглэж байгаа юм.

Орон сууцны түрээсийн төлбөр нэг метр квадрат нь 11,000–15,000 төгрөг байх бөгөөд 50 м.кв байрны сарын төлбөр 550,000–750,000 төгрөг орчим байна.

Иргэд 3–5 жилийн хугацаанд түрээслэхдээ орон сууцны үнийн 30 хувийг хуримтлуулж төлсний дараа үлдэгдэл төлбөрт зээлд хамрагдан, орон сууцаа өмчлөх боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ