УИХ-ын нам, эвслийн дарга нар "Зөвшилцлийн зөвлөл" байгууллаа
УИХ-ын нам, эвслийн дарга нар Зөвшилцлийн зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудалтай нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж, анхны уулзалтаа өчигдөр /2026.11.24/ зохион байгууллаа.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллахаа мэдэгдсэн юм.
Зөвлөлийн анхны уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцжээ.
Уулзалтаар дараах дөрвөн асуудлаар санал нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна. Үүнд:
-Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэл улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал үүсгэхгүй, нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих;
-Улс орон, иргэдэд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хууль, тогтоомжийн төслүүдийг 2026 онд багтаан хэлэлцэж батлах;
-УИХ-д суудалтай нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн, үл ойлголцлоо яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх;
-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, сонгуулийг хууль тогтоомжийн дагуу шударга явуулах зарчим болон цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг тохиролцох зэрэг багтжээ.
Ийнхүү нам, эвслийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд улс төрийн зөвшилцлийг хангаж, эдийн засгийн тулгамдсан асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ