Нефтийн ачааны машин хөмөрсний улмаас 30 гаруй хүн амь үрэгдлээ
Каир — Египетийн нийслэл Каирын тойрог зам (Ring Road)-ын Giza мужийн Al-Warraq дүүргийн Tunnel 10 орчимд 2026 оны 11-р сарын 25-ны орой нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны машин хөмөрсний улмаас том дэлбэрэлт, гал гарч, дор хаяж 31 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархаджээ.
Гал ойр орчмын олон машин, мотоцикль руу хурдан тархаж, 27 орчим тээврийн хэрэгсэл шатсан байна.
Ослын газарт 39 түргэн тусламжийн машин ажилласан бөгөөд шархадсан иргэдийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэжээ.
Египетийн Нефтийн яамны мэдээлснээр тус ачааны машин хувийн компанид харьяалагддаг байсан бөгөөд жолооч хяналтаа алдаж, замнаас гарч мөргөсөний дараа дэлбэрчээ. Зарим орон нутгийн мэдээгээр жолооч урд нь унасан өндөр хүчдэлийн кабелаас зайлсхийх гэж оролдох үедээ хяналтаа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч албан ёсны шалтгаан тогтоогдоогүй байна.
Египетийн прокурорын газар мөрдөн байцаалт эхлүүлж, шатсан хохирогчдын шарилыг тогтоохын тулд ДНК-ийн шинжилгээ хийж байна.
Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль-Сиси хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Эрүүл мэндийн сайд Халид Абдель Гаффар ойролцоох эмнэлгүүдийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, ослын газарт биечлэн очиж ажилласан
Энэ осол Каирын хотын гол тойрог зам дээр гарсан тул замын хөдөлгөөнд ихээхэн саатал үүсгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ