
Уржигдар буюу 25-нд NBA-д Лос-Анжелос Лэйкерс ба Лос-Анжелос Клипперс багууд хоорондоо таарч тоглосон.
Энэ тоглолтын төгсгөлд Лэйкерсийн төвийн тоглогч По Газол Клипперсийн онооны машин Крис Полтой талбайд хэсэг хугацаанд үл ойлголцол үүсгэх үедээ толгойд нь хальтхан илэх нудрахын дундуур хүрээд авсан юм.
Крис Пол ч тун хүндээр хүлээж авч хариуд нь Газолийн толгойд хүрээд авсан юм. Тоглолтын дараа Крис Пол сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Газол тоглолтын хожил хожигдлын тухай үгс над руу шидэлсэн.
Гэхдээ миний толгойд хүрэхэд нь би тун дургүйцсэн. Би түүний дүү, эсхүл хүүхэд нь биш шүү дээ. Тэр миний толгойд хүрэх эрх байхгүй” хэмээн уурласан шалтгаанаа тайлбарлажээ. Харин По Газоль ямар нэг тайлбар хийгээгүй байна. Энэ тоглолт 96:91-ийн харьцаагаар Лос-Анжелос Лэйкерсийн хожлоор өндөрлөжээ.
Та бүхэн NBA-гийн оддын хэрхэн муудалцсаныг доорхи бичлэгнээс үзнэ үү.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=zuZqcF7-R_0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ