Ерөнхий шүүгчийн захирамжийг хэрэгжүүлнэ

img

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь тус сум дахь цагдаагийн тасгийн дарга, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нартай хамтарсан уулзалт ярилцлага зохион байгуулж Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 87/111/118 тоот захирамж тушаалын хэрэгжилт, өнгөрсөн оны ажлын ололт амжилт алдаа дутагдалын талаар хэлэлцэж цаашид баримтлах бодлого чиглэл, зорилтоо тодорхойлжээ.Мөн энэ үеэр шинэчлэгдэн батлагдсан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шйитгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх” аргачилсан зааврын талаар мэдээлэл хийж тус тасгийн бие бүрэлдэхүүнд уг аргачилсан зааврын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар үүрэг чиглэл өгч зааврын нэг хувийг гардуулан өгсөн ба “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” (87/111/118 тоот) захирамж, тушаалын хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах талаар шийдвэрлэжээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ