Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзлаа

img

Дундговь аймгийн прокурор Ү.Содномцог 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болох “Цоглог”, “Маргад” телевиз, FM радиогийн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт ярилцлага хийжээ. Энэхүү уулзалтаар аймгийн прокурорын газрын бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, 2011 онд хийсэн ажил, эрүүгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсний гадна 2012 онд ард иргэд, олон нийтэд эрхзүйн үйлчилгээг шуурхай үзүүлэх, тэдэнтэй зөв боловсон харьцаж, чирэгдүүлэхгүй байх зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа болон прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгахад илүү анхаарахаа илэрхийлж, “Мэдээлэл лавлагааны алба”-ны өрөөнд байрлуулсан мэдээллийн самбартаа прокуроруудын тухайн сард шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын болон хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, шалгагдсан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийн шийдвэрлэлтийг ил байрлуулж, ард иргэдийг прокурорын шийдвэртэй чөлөөтэй танилцах нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байгаа талаар танилцуулсан байна. Уулзалтад Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор Б.Арсланбаатарыг оролцуулан цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байнга харилцаж, тус газрын үйл ажиллагаа, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар улиралд 2 удаа албан ёсоор мэдээлэл хийж байхаар харилцан тохиролцож, хэвлэл мэдээллийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгчээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ