
УИХ-ын нэгдсэн чуулганаар Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Ж.Энхбаярыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос гишүүд сонирхсон асуултдаа хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.
Монгол Улсын Батлан хамгаалах салбарын төсөв жилээс жилд нэмэгдэж, энд тэндхийн буу зэвсэг, зэвсэглэлийн техниктэй болж байгаад эгдүүцсэн гишүүн “Монгол Улсад тэр олон зэвсэг байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу.
Хэнтэйгээ ч байлдах гээд байгаа юм” хэмээн нэлээн гайхсан маягтай асуулаа. Түүний энэ гайхшралаас харахад Батлан хамгаалах сайдад нэр дэвшигчийн асуудлыг ярихаас илүүтэй Монгол Улсад эр цэрэг, эрх дархаа хамгаалах, улс орны дархан байдлын асуудал хэрэгтэй ч юм уу гэсэн утгаар ойлгогдлоо.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ