
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Одоо чуулганы хуралдаанаар ЗТБХБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийг Засгийн газрын гишүүнээр томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигчээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөр болон томоохон бүтээн байгуулалтыг хэрхэн үргэлжлүүлэх бодолтой байгаа талаар сонирхож байна.
Тэрбээр уг асуултад “Бага дунд орлоготой иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцаар хангах ажлыг үргэлжлүүлнэ. Мөн бусад бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ” гэв.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ