
Пакистаны Абботабад хотын ойролцоо тус улсын цэргийн хамгийн том академи болох Какул байрладаг билээ. Өнөөдөр өглөө тус цэргийн академи руу ойролцоо орших уулаас есөн ширхэг пуужин харвасан байна.
Абботабад дахь цэргийн академийн дэргэд алан хядагч Осама бин Ладен эдлэн газартаа нуугдаж байсан гэдгээр нь олон улс даяар сайн мэддэг болсон. Какул цэргийн академи нь АНУ-ынхаар бол Уэст Поинтын цэргийн академи гэсэн үг аж.
Цэргийн академи руу харвасан пуужингуудад азаар хүний амь эрсдээгүй ба нэлээд өндөр хэрмэн хашаа нь нурсан хохирол үзжээ. Пуужингуудын гурав нь академийн хашаанд туссан бол зургаа нь ойролцоо газардсан байна.
Одоогоор аль талын ямар бүлэглэлээс ийнхүү бага оврын пуужин харвасан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ