
Монголчуудын үзэх дуртай шоу нэвтрүүлгийн нэг “Universe best songs-2012” –ын энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү нэмэгдсэн байна.
“UBS” телевизээс жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд одоогийн байдлаар 610 орчим оролцогч бүртгүүлсэн бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх хоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болох аж.
Түүнчлэн ажиглагчдын багт “Киви” хамтлагийн дуучин Ука, “Гурван охин” хамтлагийн Соло нар нэмэгдэж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ