
Ө.Хэрлэнчимэгийн гэх тодотголтой хэргийн өмгөөлөгчийн багийнхны өмнөөс хохирогчийн талыг төлөөлж ганцаараа сөрөн зогсч ялалт байгуулан чамгүй чадварлаг өмгөөлөгч гэдгээ харуулж олноо танигдсан хуульч О.Баасанхүү саяхан МАХН-ын гишүүнээр элсчээ.
Тэрбээр МАХН-ын нэрийг Дээд шүүх бүртгэх эсэх асуудал эргэлзээтэй байх үед тус намд эрхзүйн туслалцаа үзүүлж байсан гэнэ.
Маргаан дагуулсан Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний …нэр,…-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасныг Дээд шүүхээс тайлбарлуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахад “ Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн шийдвэрийг цэцийн дунд суудлын хуралдаанаараа гаргаж байсан юм.
Уг шийдвэр гарсан ч Улсын дээд шүүх тус намын нэрийг бүртгэж нэг хэсэг олон нийтийн анхаарлыг татаж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ