
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, дөнгөж сая ЗТБХ-ын сайдыг томилох үеэр УИХ-ын гишүүд санал хэлсэн юм.
Д.Тэрбишдавга: Өнгөрсөн хугацаанд цаас үйлдвэрлэсэн сайд нар бий. Бодит үнэнийг хэлэхэд замын асуудлыг жил бүр ярьдаг. Хугацаандаа шийдэж чаддаггүй. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулаач. Ерөнхий сайд, таны өмнөх сайд нар нэг асуудлыг эхлүүлсэн юм. Гэмтлийн эмнэлгээс толгойт руу явдаг замыг хэн нэг хүний хариуцлагагүй хүний алдаанаас болж хийгдээгүй юм. Хөгжлийн банкны 600 сая төгрөг орж ирэхэд үүнийг хамгийн түрүүнд шийдэж, Засгийн газрын хуралдаанаар оруулаарай. Цаашдаа том том төслийг шийдэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэхэд анхаараарай. Таны өмнө нэлээд цаас болж боловсруулагдсан ажлууд нэлээд явсан гэж бодож байна. Хөгжлийн банкыг хүлээсэн дэд бүтэцтэй холбоотой төслүүд маш их байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутаг ч тэр олон асуудал гацсан. Гадна дотноос мөнгө босгох асуудлыг шийдээрэй. Эдгээр ажлыг эхлүүлсэн тохиолдолд цаашаа явах юм. Жил бүр зам дээр мөнгө төсөвлөдөг хэрнээ энэ тал дээр хариуцлаггүй хандсан. Төмөр зам ч ялгаагүй. Улс орны ирээдүйн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газар, Ерөнхий сайд, шинэ сайд ч гэсэн анхаарал хандуулах нь цаашдын хөгжилд анхаарал хандуулаарай.
С.Батболд: Миний зүгээс бас үг хэлмээр байна. Хөгжлийн банктай холбоотой асуудлууд дэд бүтцийн асуудал чухал бүхий л хүчин чадлаараа Засгийн газар ажиллана. Түрүүн улс төрийн чанартай асуудалд улс төрийн хариулт өгсөн. Н.Батбаяр гишүүнд хандуулж байхад, сайд байх даа би Тавантолгойн лицензийг авсан асуудал байхгүй. Ташаа ойлголт гэж бодож байна. Намайг түрүүн та үгэндээ арав хүрэхгүй жил ажилласан гэсэн. Би 18 жил төрийн албанд байгаа. Бизнес хийж байхад 1999 онд “BHP” компани нөөц нь бага байна гэж үзээд буцаагаад үүнийг монголын компаниуд хамтарч ажиллая гэсэн санал гарсан. Намайг бизнест байхад энэ санал гарсан. Ийм гараатай. Цаашдаа Energe бүрдэж, миний удирдаж байсан “Алтай холдинг” энэ компанийн 15 хувийг эзэмшдэг байсан. “Энэржи ресурс”-тай зах зээлийн дагуу гэрээгээр дамжуулж, энэ хувийг шилжүүлсэн. Энэ мэдээллийг би УИХ-ын гишүүн Н.Батбаярт жичид нь хүргүүлнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ