"Агий"-гийн эрхэм гоёл
Монголын рок попын ертөнцөд хуруу дарам цөөхөн охидын хамтлаг байдгийн нэг нь Киви хамтлаг. Тус хамтлагийн отгон гишүүн, дуучин Агий сурагчийн ширээнээс хөндийрөөд тун удаагүй байхдаа Киви хамтлагийн албан ёсны гишүүн болж байжээ. Тэрбээр Киви хамтлагт орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт топ модель Болормаа багшийн удирдлага дор загвар өмсөж мэргэжлийн хэд хэд тэмцээнүүдээс чамлахааргүй шагнал хүртсэн гэдэг. Киви хамтлагтай амьдралаа холбосон Агийгийн хаана ч ямар ч үед зүүх дуртай эрхэм гоёл нь унждаг загвартай, улаан шигтгээтэй ээмэг. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ