Бээжингийн олимпийн медальтнууд боксын улсын аваргад оролцохгүй

img

Ирэх 4-р сард Казахстаны Алматыд Азийн ширэн бээлийтнүүд тулалдана. Энэ ААШТ-ээс Ази тивийн 25 боксчин Лондонг зорих эрхээ авах юм. Харин манай улсаас одоогийн байдлаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, МУГТ У.Мөнх-Эрдэнэ нар эрхээ аваад байгаа. Харин бусад тамирчдыг улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулж Азийн аваргад сойх аж. Харин энэ удаагийн улсын аваргын рингэнд 2008 оны Бээжингийн олимпийн медальтнууд бэртлийн улмаас гарах боломжгүй болжээ. Учир нь олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба гарандаа бэртэлтэй байсан. Гэхдээ бэртэл нь эдгэрсэн хэдий ч эмчийн шийдвэрээр орохгүй гэнэ. Тэгвэл олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган эмчийн хяналтанд байгаа. Түүнийг олимпийн эрх олгох ААШТ-д оролцох эсэхийг эмчийн шийдвэрийн дагуу шийдэх ажээ. Бүх ард түмний спартикадын хөшгийг МОБХ, УАШТ-ээр нээж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Энэ удаагийн тэмцээний шүүгчээр 30 шүүгч ажиллана. ОУБХ-ноос шүүгчдэд “Од” буюу тэмцээн шүүх зэрэглэл олгодог. Үүний дагуу МОБХ-ноос саяхан шүүгчдэд сургалт явуулжээ. Ингээд мэдлэг ур чадвараараа тэнцсэн 30 шүүгч нарт МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзоригийн тушаалаар, өнөөдөр “Од” олгож сертификат гардуулан өглөө. Мөн МОБХ-ны шүүгчдийн хувцас ч өөрчлөгдсөн байна. Боксын үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид улсын аваргын дараа Европын цувралд оролцоод нутагтаа ирээд бэлтгэл хийж байгаад Азийн аваргыг зорих юм байна. Харин эмэгтэй боксчдын тухайд олимпийн 3 жингээр буюу 51, 60, 75 кг-д улсын аваргад тулалдана. Эндээс шалгарсан тамирчдыг Герман улсад, гурван орны тамирчидтай 25 хоногийн хамтарсан бэлтгэл хийлгээд 3-р сарын 16-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо болох эмэгтэй ширэн бээлийтнүүдийн Азийн аварга шалгаруулах 7-р тэмцээнд оролцуулахнээ. Ингээд эмэгтэй боксчид урд хөршийн Дальян хотноо 5-р сарын 9-20-ны хооронд болох ДАШТ-д өрсөлдөнө. Энэ тулаан эмэгтэй боксчдын 10 жингээр явагдах бол 51, 60, 75 кг-ийн жинд олимпийн эрх олгоно. Үүнээс монголын эмэгтэй боксчид олимпийн эрхээ авахаар бэлтгэлээ эрчимтэй базааж байна.  А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ