Үс засуулбал эд,мал арвижна

img

Аргын тооллын: 2012.1.28 Бямба гараг
Билгийн тооллын: 5. Нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр
Наран ургах шингэх: 08.15-17.34
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйл эхлэхэд сайн. Төлөг тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hog:
Шинийн ч юмуу хуучны ч юмуу ер нь хэдэн байсан яадын. Тэртэй тэргүй бид тэдэн оны тэдэн сарын тэдэн гээд л тоолоод явж байгаа биздээ. Ямар шинийн энэ тэр гэсэн тоолол хэрэг болж байгаа биш.
2012-01-28
1:
Худлаа шаагаад л. Өнөөдөр шинийн 6 ны сар штээ. Худлаа гэвэл орой гараад харахгүй юу.
2012-01-28
hog:
Шинийн ч юмуу хуучны ч юмуу ер нь хэдэн байсан яадын. Тэртэй тэргүй бид тэдэн оны тэдэн сарын тэдэн гээд л тоолоод явж байгаа биздээ. Ямар шинийн энэ тэр гэсэн тоолол хэрэг болж байгаа биш.