
Монгол Улсад анхны таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотой өнөөдөр Сүхбаатарын талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон Сангийн яам, ХЗДХЯ, БХЯ, ГХЯ-ны хамтарсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Нээлттэй өдөрлөгөөр Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулахаас гадна хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа аж.
Түүнчлэн Гадаад харилцааны яамны тухайд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж, анхны сайдынхаа хөшөөний эх загварыг танилцуулах юм байна. Мөн цэргийн албан хаагчдыг ар гэрийхэнтэй нь холбоо бариулах аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ