
Байнга л шахуу цусны төв нөөцгүй боллоо гэж хэвлэлээр шуугидаг. Харин энэ удаад цусны төвд хандах хүмүүсийн тоо ихсэж, донорын тоо нэмэгджээ.
Жил ирэх тусам цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдээд байгаа нь донорын тоог нэмэх зайлшгүй шаардлага болж өгдөг. Олон улсын дунджаар үзвэл 1000 хүн амд 20-40 донор байх ёстой.
Харин манай улсын хэмжээнд 1000 хүнд 8 донор байгаа юм байна. Хэдийгээ бага мэт сонсогдож байгаа ч энэ бол нийт хүн амдаа харьцуулаад үзвэл хангалттай хэмжээ гэж албаны хүмүүс хэлж байгаа юм. Цусны донор болж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь Улаанбаатарынх байдаг юм байна.
Б.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ