Хорин тавны араа үүрэг муутай шүд
Олонх хүн хорин тавны араа ургах гээд өвдөөд байна гэж ярих нь элбэг байдаг. Зарим нь буйл хавдаад байна, хүзүүний булчирхай цоччихлоо гэх зэрэг олон зүйл ярьж байгаа дуулддаг.
Эмч нарын хувьд шүд өвдөж байна гээд юу юугүй авхруулах хэрэггүй гэж хүмүүст зөвлөдөг. Яагаад гэхээр шүдээ авхуулсны дараа шүд хоорондоо зайтай болчихдог гэж байна. Харин хорин тавны араа нь ургах гээд өвдөөд байгаа хүмүүст харин ч эсрэгээрээ зөвлөгөө өгч байна. Араагаа ургаж байгаа үед нь авхуулчихаж болно гэлээ.
Учир нь хорин тавны арааны үүрэг гэж ховор байдаг юм байна. Зажлахад ч бараг үүрэггүй учраас хорин тавны арааг үүрэг багатай гэж хэлж байна.
Б.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ