Playboy болон Maxim сэтгүүлийн од бүсгүй шүүхэд хандлаа

img

Фотомодель Анжелика Мари Секора нэрт боксчин Оскар де ла Ойяг өөрт нь шалиглаж хандан дарамт учруулсан гээд шүүхэд өгсөн байна. Нэг жилийн өмнө Нью-Йорк хотын "Ритц-Карлтон" зочид буудалд зохиогдсон үдэшлэгийн үеэр олимпийн аварга тамирчин энэ бүсгүйг тун эвгүй байдалд оруулжээ. 25 настай модель бүсгүй тамирчин эрээс сэтгэл санааны хохиролд таван сая доллар төлөхийг шаардаж байгаа юм. Playboy болон Maxim сэтгүүлийн од бүсгүйг тус зочид буудалд болсон үдэшлэгийн үеэр Оскар хар тамхи хэрэглэж мансуураад эмэгтэй хүний дотуур хувцас өмсөн Анжелика болон түүнтэй хамт явж байсан бүсгүйг айлгаж ичээсэн гэдгийг нэхэмжлэлдээ өгүүлжээ. Харилцан ойлголцож бэлгийн харьцаанд орсны дараагаар боксчин эр гэнэт хамтрагч бүсгүйнхээ дотоожийг авч өмссөн бөгөөд өрөөндөө хар тамхи авчруулсан байна. Ингээд тэрбээр модель бүсгүйг гаж харьцаанд орохыг шаардан найз бүсгүйг нь гаргаж явуулжээ. Шөнө нь Оскар бүсгүйг гурван ч удаа хүчээр эзэмдсэн бөгөөд Анжелика бүсгүй хүчинд автаж, доромжлол амссаныхаа төлөө ийнхүү нөхөн төлбөр төлөхийг нэхэмжилж байгаа юм. Өөрийн зовлон шаналлыг Секора бүсгүй таван сая доллараар үнэлжээ. "Алтан хүү" хочтой боксчин Оскар де ла Ойя 2009 онд мэргэжлийн боксын бээлийгээ тайлж байгаагаа мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр кокаин хар тамхинд донтох болсноо хүлээсэн бөгөөд мансуурсан үедээ гаж үйлдэл хийх болсон гэдгээ мэдэгдсэн юм. www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ