Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа ажлаа тайлагнав

img

 УИХ-ын гишүүн С.Ламбаа  өчигдөр Эрүүл мэндийн сайдаар ажилласан 3.4 жилийн хугацаанд хйиж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ танилцуулсан юм. -Эрүүл мэндийн сайдаар ажилласан хугацаанд хийсэн ажлаа дүгнэвэл? - Эрүүл мэндийн сайдын албан тушаалаа Төрийн нарийн бичигтээ хүлээлгэн өгөх гэж байна. Бид эрүүл мэндийн салбарт гурван жил гаран нэг баг болон ажиллаж, хамтдаа хийж бүтээж, сайн муу элдэв үг хэлийг сонсож өдийг хүрлээ. Манай хамт олны хийж бүтээсэн нэг том зүйл нь Монгол улсынхаа газрын зургийг томоор байршуулж, түүндээ  Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх  аймаг сум, баг хороонд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч байгааг, өрхийн эмнэлэг,  түргэний автомашинтай болж буйг тэмдэглэж ирсэн. 471 түргэний автомашин, 200 гаруй эмнэлгийн барилга, халдвартын эмнэлэг, төрөх эмнэлгүүд, Улаанбаатарт баригдсан гуравдагч шатлалын болон нийслэлийн иргэдэд үйлчлэх эмнэлгийн барилгуудыг харуулж, ер нь хийж бүтээсэн ажлынхаа тайланг дэлгэн харуулсан. Энэ зурган дээр цаашид ч хийж бүтээснээ нэмээд явна. Нөгөө талаар энэ бүх барилга ашиглалтад ороод эхлэвэл Монголын эрүүл мэндийн салбарт маш их дэвшилт, хөгжил авчирна гэдэгт итгэж байгаа. Эрүүл мэндийн салыбарт тависан 21 зорилт 91.8 хувийн биелэлттэй хийгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Энийг би гаргаагүй манай яамны ажилтан албан хаагчид, сайдаар томилогдож байгаа Төрийн нарийн бичиг Б.Хүрэлбаатарын оролцоотойгоор хийгдсэн ажил. Энэ утгаараа сайдаар ажилласан 3.4 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт том реформ хийсэн гэж дүгнэж болно. Эдийн засгийн реформ ч сайн хийгдсэн, бүтээн байгуулалт ч их нэмэгдсэн. Ийм л амжилтыг бид хүлээж байсан. Тиймдээ ч гар нийлэн хамт ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргыг дараагийн Эрүүл мэндийн сайдаар томилогдож байгаад үнэхээр сэтгэл тайван, сайхан байгаа.  -Энэ хугацаанд улсын хэмжээнд хичнээн эрүүл мэндийн байгууллага нэмсэн бэ? -Улаанбаатар хотод анх удаа Үндэсний оношлогооны төвийг БНСУ-ын зээл тусламжаар барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Хавдар судлалын үндэсний төв,  Сэтгэцийн эрүүл мэндийн төв, I эмнэлэг, III эмнэлэг, 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Герентологийн төв гээд улсын үйлчилгээтэй том эмнэлгүүд шинээр нээгдэх гэж байна. Аймгуудад 50 ортой Төрөх эмнэлэг, 40 ортой Халдвартын эмнэлгүүд, 30 ортой хүүхдийн төрлжсөн эмнэлгүүд, 5-6 аймагт усан бассейн бүхий спортын ордон баригдсан. Аймгуудаас гадна нийслэлийн найман дүүрэгт спорт цогцолбор барих ажлыг эхлүүлээд зураг төсөл нь бэлэн болж, 2012 оны төсөвт суулгасан. 471 автомашинаар түргэний тэргийн парк шинэчлэл хийнэ гэдэг нь урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалт.  Энэ бол манай салбарын хамт олны бахархал, Технологийн шинэчлэл их хийгдлээ. Цахим эрүүл мэндийн үйлчилгээг эхлүүлж, интернэт ашигласан бүхий л ажлыг хийж байна.  Тархи зүрхний дурангийн хагалгаа хийлээ. Энэ бүхний үр дүн нь хэдэн жилийн дараа гарна гэдэгт итгэлтэй байдаг. Удахгүй монголчууд гадагшаа явж эмчлүүлнэ гэлгүй монголынхоо эрүүл мэндийн салбарт итгэж, эмчилгээ үйлчилгээг хийлгэдэг болно. -Дараагийн сайддаа юу гэж захих вэ? -Шинэ  сайд маань нэг багийн хүн байсан тул захих зүйл нь ойлгомжтой. Одоо баригдаж байгаа барилгаа чанартай хийж гүйцэтгэх, 18 тэрбумаар хийгдэх “Хүүхдийн эрүүл мэндийн аян ”-ыг маш сайн зохион байгуулах ёстой. Нэг хийж амжаагүй ажил нь эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал.  Тодруулбал, эрүүл мэндийн  салбарын боловсон хүчинг бэлтгэж байгаа сургуулиудыг яамны харъяанд оруулах. Ингэж чадвал суралцагчид эмнэлгийн байгууллагуудад мэргэжил арга зүйн сургалт дадалага эзэмших боломж илүү нээгдлэнэ. Мөн Уламжлалат анагаах ухааны төв, Оргил рашаан сувилалыг эрүүл мэндийн яамны харъяанд оруулах гээд чадсангүй. Сонирхлын зөрчил тэмцлээс болоод энэ асуудал шийдэгдээгүй. Эрүүл мэндийн яам өөртөө хамаатай бүх сургууль, эмнэлгийн байгуулллагыг  нэг удирлаган дор оруулж, байж цааш ахиж дэвших учиртай. Өнөөдөр Оргил рашаан сувилал Төрийн өмчийн хорооны мэдэлд, Уламжлалт анагаах ухааны төв болон эрүүл мэндийн сургуулиуд нь Боловсролын яаманд  харъяалагдаж байна.  Ийм байж болохгүй. Эрүүл мэндийн сургуульд суралцаж байгаа оюутнууд манай яамны харъяа 16 эмнэлэг дээр хонож, өнжиж, дадлагажиж байж эмч болох ёстой. Тэрнээс биш картан дээр шалгалт өгөөд эмч болох асуудал байх ёсгүй. Энэ асуудлыг шинэ сайд ч маш ихээр ойлгож, мэдэж байгаа учраас УИХ-ын гишүүний хувьд дэмжинэ, туслана. Зарим үед  шаардана, шахна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёстой зөв ш дээ ухаантай хүн байнаа чи
2012-05-11
тэнэгээ ламбаа чинь харин юм хийсэн хүн шөө
2012-05-11
энэ салбар бүгдээрээ л хөдөлж хийсэн ажил, буруудахаар нь эмч, сувилагч нар, зөвдөхөөр нь хэдэн улс төрчид байж болохгүй л дээ
2012-05-10
ёстой зөв ш дээ ухаантай хүн байнаа чи
bi:
harin ch busdiigaa bodwol hiisen ymtai hvn shvv ervvl mendiin salbart harin ch 1 ingj yarij blhgvi bhoo hvmvvsee
2012-01-30
curen:
Ламбаа шинэ сайд Хүрэлбаатар бид -ын хийсэн ажил гэж яривал үнэнд нийцнэ, би л гээд байх юм, би -гийн өвчин тусчихаж, гол ажил нь төрийн нарийний хийсэн ажил гэж яамныхан чинь ярьж байна
2012-01-29
sainaa:
Ene odoo xiisen yom you ch ugui baij yogiin tailagnadag bnaa. Balair yom chin
2012-01-28
тэнэгээ ламбаа чинь харин юм хийсэн хүн шөө