ИЗН-ын их хурал яг одоо хуралдаж байна. Өнгөрсөн их хурлаар Ногоон намтай нэгдэх шийдвэр гаргаж нэгдсэн Үүнийг нь Улсын дээд шүүх бүртгэж аваагүй тул эхний хэлэлцэх асуудал нь энэ байлаа.
Их хурлын гишүүд нь 100 хувийн ирцтэйгээр цугласан бөгөөд эхний асуудлын дараа намынхаа нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ.
Үүний дараа хуучин Ногоон намын гишүүдийг шинээр гишүүн болгон элсүүлэх юм байна. Мөн хамгийн их анхаарал татаж байгаа зүй нь намын даргын сонгууль.
Одоогийн байдлаар тус намын даргад одоогийн дарга УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Энхбат, сайхан гишүүнээр элссэн МҮХАҮТ-ын тэргүүн С.Дэмбэрэл нар өрсөлдөхөөр болоод байгаа.