Хулгайн анчид хил зөрчжээ

img

Хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр Дотоодоос улсын хил зөрчсөн Завхан аймгийн Баянтэс сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэд болох таван хил зөрчигчийн ул мөрийг улсын хилийн шугаман дээр хилийнхаруулаас томилогдсон харуулын дарга, түрүүч  М.Нямбаяр ахлагчтай байлдагч Б.Амарбаярын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манаа илрүүлэн яаралтай хилийн заставт мэдэгджээ. Улмаар хилийн дугаар заставаас дэслэгч Х.Авирмэд, дэслэгч П.Доржлхагва нарын бүрэлдэхүүнтэй бүлэг хилийн зөрчлийн ул мөрөөр мөрдөлт хийж, хил зөрчигчдийн хоёрыг нь саатуулж, үлдсэн гурван этгээдийн талаарх мэдээллийг отрядын төвд дамжуулснаар отрядын төвөөс отрядын даргаар ахлуулсан шуурхай ажиллагааны бүлэг үлдсэн гурван хил зөрчигчийг саатуулан шалгасан байна. Ууг хил зөрчигчид нь хулгайн ан хийх зорилгоор улсын хил зөрчсөн болохыг тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлэлээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ