Увс аймгийн төвд эко ангиуд тохижууллаа
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Увс аймаг дахь салбар хамтран Увс аймгийн төвийн 7 сургууль, 8 цэцэрлэгт “Эко анги” тохижуулахаар 100 гаруй төрлийн гарын авлага, сургалт, сурталчилгааны материал, зурагт хуудас, календарь тараалаа. Уг арга хэмжээ нь сургууль, цэцэрлэгийн багш, сурагчдыг дэмжих, сурах орчин нөхцөлийг сайжруулах, экологийн боловсролыг бага наснаас нь олгох зорилгод чиглэсэн юм. Төрөлх Увс нутгийнхаа байгаль орчин, ан амьтан, ургамлын талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсноор хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэхүй төлөвшихөд ач ихээхэн ач холбогдолтой юм. Увс нуурын ай са2012.1.26_uvsвын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн багш нарыг сургах, дадлагажуулах, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, байгаль орчны чиглэлийн анги, булан тохижуулах, идэвхтэй ажилласан багш нарыг дэмжих, хамтран ажиллах талаар санаачилгатай ажиллаж, жил бүр төрийн болон ТББ- уудтай хамтран ажиллах төлөвлөгөө гаргадаг юм. Цаашид санхүүгийн эх үүсвэр олж, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран иж бүрэн “Эко анги” тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ