
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд уран хурц барилдаанаараа олныг гайхшруулж ирсэн даян аварга А.Сүхбатын хувийн амьдрал тийм ч тогтвортой биш.
Түүний анхны хууль ёсны гэргий Х.Баянмөнх аваргын охин Б.Баясгалан.Тэрбээр аваргын охиноос салсны дараахан МУГЖ дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй дэр нэгтгэн амьдарч хоёр ч хүүгийн аав ээж болцгоосон.
Гэвч хоёр дахь эхнэрээсээ уйдсан даян аварга “Тайхар” фитнесс клубийн аэробэкийн багш Н.Гарамхандтай учир ургуулж шинэ оны өмнөхөн үрийн зулай үнэрлэжээ.
Даян аваргын “бага хатан” Н.Гарамханд одоогоор ХУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцдаг.
Хүүхэд байхаасаа спортод дуртай Н.Гарамханд гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон спортын мастер цолтой. 2009 онд гимнастикийн төрлөөр монголын тав дахь ОУХ-ний мастер болсон нэгэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ