
Монголын охид эмэгтэйчүүд тэр дундаа урлаг соёлын одууд, загвар өмсөгчид гоо сайхны мэс засал хийлгэцгээж, хамраа өндөрлүүлж, нүдэндээ давхраа хийлгэж, өөхөө соруулах болсоор удаж байгаа.
Одоогоос хэдэн жилийн өмнө эрүүгээ тайруулах мэс засалд орж эрсдэлтэй алхам хийж байсан топ модель Г.Уранцэцэг гоо сайхны мэс засалд орсондоо харуусдаггүй бас нуудаггүй нэгэн.
Тэрбээр өөрийнхөө нүүрний хэв маягийг иж бүрэн өөрчилж, хамраа өндөрсгөж, нүдээ томруулан, хөмсөгний шивээс хийлгэж, арьсаа татуулан чамлахааргүй өндөр үнэтэй гоо сайхны хагалгаанууд хийлгэснээр төгс болсон гэж хэлж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ