Онцгой байдлынхан Тэргүүн шадар сайдаас шагнал хүртэв

img

              hevleh.ok

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны сургалт-семинари, зөвлөгөөн өндөрлөлөө. Зөвлөгөөний эхэнд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “Онцгой байдлын албаны 2011 оны үйл ажиллагааны үр дүн, 2012 оны зорилт” сэдэвт илтгэл илтгэл тавилаа.

ur_dungiin_geree_2012_004_ok

ur_dungiin_geree_2012_001ok  ur_dungiin_geree_2012_016ok

Мөн төв, орон нутгийн анги байгууллагын дарга, захирагч нар санал сэтгэгдлээ хуваалцаж аймаг, орон нутагт тулгарсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав. Зөвлөгөөний төгсгөлд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2011 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө байгууллага, хамт олныхоо идэвхи, санаачлагыг өрнүүлэн, мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн үүрэгт ажлаа амжилттай биелүүлэн жилийн ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудыг шагнаж урамшуулах ажиллагаа боллоо. Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэлсэн Монгол Улсын Шадар сайд М.Энхболд шагналыг гардуулсан юм.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын  2011 оны Тэргүүний хамт олноор Онцгой байдлын газруудаас : Хэнтий  аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Орхон аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрт Нийслэлийн Онцгой байдлын газар удааллаа.
ur_dungiin_geree_2012_034_ok    ur_dungiin_geree_2012_035ok

Харин Онцгой байдлын хэлтсүүдээс, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс  ажил үйлсээрээ шалгаран нэгдүгээр байр эзэлсэн бол Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс хоёрдугаар, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс гуравдугаар байрт шалгарлаа.

ur_dungiin_geree_2012_037ok    ur_dungiin_geree_2012_040ok

СЭТГЭГДЭЛ БИЧИХ