Болтон тавдугаар шатанд үлдлээ

img

Английн цомын тэмцээний дөрөвдүгээр шатанд учраа таарсан Болтон Уондерерс Сванси Сити клубууд өчигдөр тоглолоо. Премьер лигтээ хомоол хамагчдын эгнээ буюу 17-р байранд жагсаж яваа Болтончууд сүүлийн үед хийморьтой байгаа. Учир нь Премьер лигийн 22-р тойрогт Ливерпулийг 3:1-ээр хожиж шуугиан дэгдээсэн бол өчигдөр Сванси ситиг 2:1-ээр хожсоноор цомын тэмцээний тавдугаар шатанд шалгарч үлдэж чадлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ