Канарын бялзуухайнууд өнгөлөг байна

img

Премьер лигийн клубууд Английн цомын тэмцээний дөрөвдүгээр шатанд хоорондоо учраа таарсаны нэг нь Норвич Сити болон Уэст Бромвич Альбион клубууд байлаа. Лигийнхээ 22-р тойрогт Челси клубтэй “эвийн гэрээ” байгуулж чадсан Норвичийн биерхүү довтлогчдыг Уэст Бромвичийн хамгаалагчид өнгөрсөн шөнө зогсоож чадсангүй гэж хэлж болно. Тоглолт 2:1-ийн харьцаагаар Норвичийн ялалтаар өндөрлөсөн ба ингэснээр канарын бялзуухайнууд Английн цомын тэмцээний дараагийн шатанд үлдэж чадлаа. Норвич Сити энэ улиралд Премьер лигт шинээр дэвшиж орж ирсэн бөгөөд 40 оноотой улирлыг дуусгах нь тэдний үндсэн зорилт юм. Тэгвэл тэд одоогоор 22 тойргийн дараа 29 оноотой яваа. Премьер лигт дэвшин орсон гурван клубээс хамгийн өндөр амжилттай яваа Норвич Сити энэ улирлын үндсэн зорилтоо биелүүлэхэд ойрхон байгаагийн зэрэгцээ Английн цомын тэмцээнд дээгүүр давхиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ