Арабын лигийн шинжээчид Сирийг орхилоо

img

Арабын лигийн шинжээчид Сири улсыг орхилоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсад ирсэн Арабын лигийн тусгай ажилтнууд Сирийн хямралыг зогсоох арга хэмжээ хэрхэн авагдаж байгаа болон Башар Ассадын засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын хэлцлийг ажиглах зорилгоор  тус улсад ирээд байсан билээ. Гэвч тус улсад өдөр бүр олон зуун хүн амиа алдаж, иргэний дайны гамшигт өртөөд байгаа учраас цаашид ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал бүрдэхгүй боллоо хэмээн үзэж Арабын лигийн шинжээчид Сирийг орхиж байна. Катар улсын зүгээс Сирийн хүчирхийллийг зогсоохын тулд цэрэг оруулах санал гаргаад байгаа билээ. Гэсэн ч Арабын лигийн зарим орнууд цэрэг зэвсгээр асуудлыг цэгцлэх нь үр дүнд хргэхгүй хэмээн үзэж улмаар санал хуваагдаад байгаа билээ. Энэ үед Сирид байдал улам хүндэрсээр байна. Эцэст нь ийнхүү Арабын лиг Сирийн хямралын асуудалд мухардалд орж улмаар шинжээчдээ татлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ