Деми Мур татаж унан, эмнэлэгт хүргэгджээ

img

Холливудын од Деми Мур тайвшруулах үйлчилгээтэй эм тунг нь хэтрүүлэн хэрэгдэсний улмаас татаж унан эмнэлэгт хүргэгдсэн нь шуугиан дэгдээж байна. Түүнийг хар тамхи хэрэглэдэг болсон хэмээн үзэх хүмүүс ч олон байгаа юм. Сүүлийн үед түүний амьдрал там болж буйн гол шалтгаан нь нялх амраг Эштон Катчераасаа салсан явдал гэнэ. Өдгөө 49 настай Деми Мур 34-тэй инээдмийн киноны од, найруулагч, продюссер, загвар өмсөгч Эштон Катчертай гэрлэж нэлээд хэдэн сар хамт амьдарсан ч нялх амраг нь залуу бүсгүйчүүдтэй түүнийг араар нь тавьсан нь хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээсний дараа гэрлэлтээ цуцлуулсан юм. Энэ нь Эштон Катчерт эергээр нөлөөлж тэрбээр загварын шоу хэсэж найз нөхөдтэйгөө наргиж цэнгэн яваа бол Деми Мурын хувьд хүнд цохилт болоод байгаа нь илт байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ