
Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 градус, Яармаг-Сонгины орчмоор 43-45 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс өдөртөө секундэд 7-12 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ