Эхийн урамшуулал, хүүхдийн мөнгө олгох эсэхээр ажлын хэсэг байгуулна
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдана. АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай болон Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Нийгмийн суурь тэтгэврийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаархи, Валютын ханш болон бензин шатахууны үнийн өсөлтийн талаархи Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.
Түүнчлэн Эхэд урамшуулал олгох тухай болон Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ