Өнөөдөр бар өдөр

img

Аргын тооллын нэгдүгээр сарын 30. Сумъяа гариг. Билгийн тооллын 07. Найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн наран 08.13 цагт мандан 17.36 цагт жаргана тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ