Перуд эмнэлэг шатсанаас болж 26 хүн амиа алдав

img

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу бямба гаригт Перу улсын нийслэл Лима хотноо нэгэн эмгэнэлт явдал гарчээ. Лима хотын нөхөн сэргээх эмчилгээний төвийн барилгад гал гарсны улмаас 26 хүн амиа алджээ. Гал сөнөөгчид шатсан барилгаас 15 хүнийг аварсан ч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсэд түймрийн утаанд угаартан олноороо амиа алдсан аж. Үүнтэй төстэй эмгэнэлт явдал өнгөрсөн оны сүүлээр Энэтхэг улсад гарч байсан юм. Нөхөн сэргээх эмчилгээний төв нь галын ганц гарцтай байсан бөгөөд тэр нь том төмөр хаалгатай ба гинжээр оосорлон түгжсэн байснаас зарим өвчтөнүүд барилгаас гарч амжилгүй угаартаж амиа алдсан хэмээн шинжээчид таамаглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ