
Африкийн Судан улсын Өмнөд Кордофан мужид өчигдөр барилгын ажилчид руу зэвсэгт дайчид довтлон 70 ажилчныг барьцаалсан явдал гарчээ.
Суданы зэвсэгт хүчний удирдлагаас мэдээлж буйгаас үзвэл барилгын ажилчдыг Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөний дайчид барьцаалсан гэнэ.
Барьцаалагдсан ажилчдын дунд хятад ажилчид ихэнх нь ажээ. Суданы зэвсэгт хүчин тэдний араас мөшгөсөөр байгаа гэнэ.
Суданы ардын чөлөөлөх хөдөлгөөн гэгч нь шинээр тусгаар тогтносон Өмнөд Судан улсын хил орчмоор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэглэлийн нэг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ