
“Алагхан хорвоод хоёулахнаа шүү дээ”, “Найзуудаа санана” зэрэг дуугаараа олон нийтэд танил болсон “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунтын хоолойг тэрбум төгрөгөөр даатгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр “Central tower”-ын таван давхар 505 тоотод 15.00 цагаас хоолойны даатгалыг хийх ажээ. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэн болон өөр бусад сонирхсон хүмүүс түүнээс сонирхсон асуултадаа хариулт авах боломжтой юм байна.
Дашрамд дуулгахад, Ө.Цэрэнчунт ирэх сард сонгодог урлагын гайхамшигийг мэдрүүлсэн тоглолтоо Дуурийн театрт тавих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ