Монгол охидыг морь мал мэт ичгүүр сонжуургүй шалгах солонгосчуудын бичлэг.
Саяхнаас нэгэн эрээ цээргүй видео бичлэг сайтуудад тавигдаж олны уур уцаарыг барж эхэлжээ. Монголд байгаа гадныхан тэр дундаа солонгосчуудын монгол эмс, охидыг мөнгөөр нүцгэлүүлж зураг хөргийг нь аван элдэв янзаар гоочлох шуугиан тасрахаа больжээ.
Хот хөдөөгүй өч төчнөөнөөр байгуулагдсан жуулчны бааз, тэр бүү хэл эрдмийн их өргөө болсон их сургуулийн танхимд хүртэл охид хүүхнүүдийг нүцгэлж элдэв янз болох тэдний авир хэрээс хэтэрсэний нэг жишээ нь доорхи бичлэг.
Нэг үеэ бодвол солонгосчуудыг манайхан сайн мэддэг болж, тэдний архи хүүхэн, цэнгэлд ташуурах дуртайг нь ашиглаж мөнгө олохыг хичээдэг болжээ.
Солонгосчууд ч өөрсдийгөө Азийн францчууд хэмээн хүүхэмсэг зангаа сайрхдаг гэлцэнэ. Харамсалтай монгол охид хүүхнүүдээ гуулингаас ирсэн мөнгөтэй солонгосчуудад арилжигч монголчууд ч ихсэж, талын монголыг секс туризмын орон хэмээн сэтгэх солонгосчууд ч монголыг маань зорих нь ихсэж байна.
Та бүхэн доорхи линк рүү дамжин бичлэг үзнэ үү.
http://www.mongolianworld.com/index.php?option=com_content&view=article&id=3946:2012-01-29-02-10-51&catid=56:2010-02-01-05-29-48&Itemid=129
СЭТГЭГДЭЛ БИЧИХ