
Иргэний зориг намынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд их хурлаа хийн намын нэр, бэлгэ тэмдэгээ өөрчилж намын дүрмээ баталсан. Мөн өнгөрсөн их хурлаараа Ногоон намтай нэгдсэнийг нь Улсын дээд шүүх бүртгэж аваагүй.
Тиймээс хууль нийцүүлэн намынхаа нэрийг Иргэний зориг ногоон нам болгон, бэлгэ тэмдэгийг өөрчилж дахин улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Өнгөрсөн их хурлаар нэгдсэн Ногоон намын гишүүдийг энэ удаа дахин элсүүлж намын даргын сунгааг явуулсан байна.
Намын даргад УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат, МҮХАҮТ-ийн тэргүүн С.Дэмбэрэл, Х.Бат-Ялалт нарын хүмүүс өрсөлдсөнөөс Х.Бат-Ялалт олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй юм. Бусад нэр дэвшигчдийг даргаар сонгож өөр өөрийн хариуцсан чиглэлийг барьж ажиллах болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ