
Сомалид телевизийн захирлыг гэрийнх нь ойролцоо буудан хөнөөжээ.
29 настай Хасан Осман Абди нь Сомалийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ба Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагын гишүүн бөгөөд Сомалийн Shabelle Media Network телевизийн захирал байсан ажээ.
Энэхүү телевизийн өмнөх хоёр захирал нь ч мөн адил халдлагад өртөн амиа алдаж байсан юм.
Уржигдар Сомалийн нийслэл Могадишо хотод амиа алдсан Хасан Осман Абди нь гурван хүүхдийн эцэг ба хамтран зүтгэгчдэдээ “Гайхамшигт Хасан” хэмээн нэрлэгдсэн сэтгүүлч байжээ.
Халдлагын гэм буруутнаар Сомалийн засгийн газар Аль Каидагийн салбар байгууллага болох Аль Шабаабыг нэрлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ