УИХ-ын дарга отрын бүст ажиллахаар мордлоо

img

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Төв, Өвөрхангай, Булган аймгийн отрын бүс нутагт ажиллахаар гарлаа. Тэрбээр өнөөдөр, маргааш хоёр Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын малчдын сууриар орж мал оторлолт, малчдын ахуй амьдрал, өвөлжилтийн байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ УИХ-аас мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар гаргасан бодлого, шийдвэрийг орон нутгийн иргэдэд таниулж сурталчлах юм. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, албаны бусад хүн, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene nobshii obgon zailaach hvnii mosgvi nobshoo yu hiisen nobsh we eh ornoo hudaldsan nobshoo
2012-08-20
zochin:
Ingej boonooroo ajil hiih nereer salhind garch Ulsiin horongo,benzin,tos,idej uuh,geed zarlag gargah hereg bnuu. Onts ayultai gamshigin ueid yavdag yum baigaa biz.Oron nutagt zasag darga geed manuuhainuud yasan bolood Demberel guai hoshuu durj yavna ve.Ta buhel ulsin tom asuudald oroltsoh baital honi,hurgatai hootsoldood yavh n jaahan tiim.
2012-04-23