Италийн ерөнхийлөгч асан нас нөгчжээ

img

1990-ээд оны үеийн олон улсын тавцанд идэвхтэй тоглолт хийж байсан улс гүрнүүдийн тэргүүлэгч улстөрчмд өдгөө өндөр насалж ихэнх нь мөнх бусыг үзүүлээд байгаа. Тэгвэл 90-ээд оны үед найман жил Италийн ерөнхийлөгчийн албыг хашиж асан Оскар Луижи Скалфаро өчигдөр нас нөгчжээ. Тэрбээр 93 настай байсан аж. Италийн засгийн газар болон италийн нийт ард түмэн гүнээ эмгэнэн гашуудсаар байгаа аж. Италийн ерөнхий сайд Марио Монти болон экс ерөнхий сайд Сильвио Берлускони нарын тус улсын тэргүүн улстөрчид ихэнх нь Оскар Луижи Скалфаро агсны удирдлага дор ажиллаж байсан гэнэ. XVI пап лам Бенедикт Оскар Луижи Скалфарогийн хойтхыг өөрийн биеэр уншсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ