Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотод айлчлав

img

Нийслэлийн засаг дарга айлчлалынхаа хүрээнд Берлин хотын дарга ноён К.Вовэрайттай албан ёсны уулзалт хийж, орон нутгийн сонгуульд амжилт байгуулж, шинэ засгийн газраа байгуулсанд баяр хүргэн, хот байгуулалт, хот төлөвлөлт, архитектор бэлтгэх болон давтан сургах зэрэг хоёр талын харилцан ашигтай байх зарчимд суурилсан харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр тус тус санал солилцов. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр айлчлалынхаа хүрээнд Берлин хотын "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурж, Брандэнбург муж улсын Шөнэфэлд хотод айлчлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ